ХОВД: АНУ-ын Калифорни мужийн Боррего спрингс хотын төлөөлөлтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-12 23:34:14

Ховд /МОНЦАМЭ/. АНУ-ын Калифорни мужийн Боррего спрингс хотын дарга Жим болон Анна Верменс тэргүүтэй төлөөлөл өнөөдөр Ховд аймагт айлчилж, орон нутгийн удирдлагуудтай уулзлаа.


Уулзалтын үeэр 2019 онд Ховд аймаг, Боррего спрингс хотын хооронд байгуулсан найрамдалт харилцааны санамж бичигт тусгасан боловсрол, соёл урлаг, бизнес худалдааны чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцсон байна.


Мөн АНУ-ын Калифорни мужийн Боррего спрингс хотын зөвлөлөөс 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг Монгол Улсын Ховд аймаг, АНУ-ын Боррего спрингс хот хооронд найрамдалт харилцаа тогтоосон өдөр болгон тунхагласан ба жил бүр уламжлал болгон тэмдэглэх тунхаг бичгийг энэ удаа аймгийн Засаг дарга Б.Дүгэржавт гардуулан өгөв.


Үүнээс гадна Жим тэргүүлэгчтэй албаны төлөөлөл айлчлалын хугацаанд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, "Шинэ Ховд" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажилтай  танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал хүсэлтээ солилцсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ

Холбоотой мэдээ