Биржийн бус зах зээл дээр нэг их наяд төгрөг бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-15 16:45:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Биржийн бус зах зээл үүсэн хөгжсөний 1 жилийн ой өнөөдөр болж байна.


Биржийн бус зах зээл нь бонд гаргаж санхүүжилт авлаа гэхэд биржийн зах зээлээс ялгаатай нь харьцангуй хурдан хугацаанд шаардлагатай хөрөнгийг татан төвлрүүлж оруулах, мөн зардал багатай түргэн шуурхай, гол нь мэргэжлийнхэн оролцдог онцлогтой юм. Энэхүү давуу тал, онцлог нь манай улсад хөрөнгийн буюу үнэт цаасны зах зээлийн орон зай, хөгжлийн цаашдын боломж их байгааг харуулж байна. Тус зах зээл дээр өнгөрсөн хугацаанд 52 компани 66 бонд гаргажээ. Нийт дүн нь 1 их наяд төгрөгт хүрсэн байна.


Монгол Улсад Биржийн бус зах зээл үүсэн хөгжсөний нэг жилийн ойн үйл ажиллагааг Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зохион байгуулж, СЗХ хамтран ажиллаж байна. Ойд зориулсан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр “Туушин” зочид буудалд болж, биржийн бус зах зээлд бонд гаргасан компаниуд, тэдгээрт санхүүжилт татан төвлөрүүлэхэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн оролцогчдын үйл ажиллагааг танилцуулав. 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ