ДУНДГОВЬ: Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд 595 суралцагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-21 10:57:34
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд 595 суралцагч оролцлоо.

2022-2023 оны хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа 3 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 12 судлагдахуунаар Мандалговь хотноо зохион байгуулагдсан. 

Тус олимпиадад ерөнхий боловсролын 19 сургууль болон мэргэжлийн боловсролын сургуулийн 233 багш, 595 суралцагч ийнхүү оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараар өрсөлджээ.



Тус олимпиадад шалгарсан есдүгээр ангийн 8, 10-11 дүгээр ангиас тус бүр нэг, 12 дугаар ангийн 19 суралцагч, 16 багш улсын уралдаанд оролцох эрх авсан байна.

Аймгийн физикийн төрөлжсөн олимпиадыг Г.Батбаатар багшийн нэрэмжит болгон зохион байгуулж, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 1993 оны 10а ангийн төгсөгчид болгон түүний гэр бүлээс ивээн тэтгэжээ. 


No photo description available.

Холбоотой мэдээ