Орон сууцны үнэ 7.1 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-18 10:52:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 7.1 хувиар, өмнөх сарынхаас 1.3 хувиар өслөө.


Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ наймдугаар сард 3.72 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.01 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ мөн сард 3.38 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.12 сая төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 

Холбоотой мэдээ