СЭЛЭНГЭ: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-26 07:19:04

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга бригадын генерал Д.Ариунболд нар Сэлэнгэ аймагт ажиллалаа.


Дээрх бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй “Гадаад, дотоодын орчны өөрчлөлт ба Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа,  цаашдын чиг хандлага” сэдвээр энэ сарын 25-ны өдөр аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд сургалт зохион байгууллаа.



Холбоотой мэдээ