ХОВД: Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойн баяр 8 дугаар сарын 1-4-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Галдан
бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа наймдугаар
сарын 1-4-ний өдөр Ховд аймагт болно.
Энэ
үеэр бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шагай болон сурын харваа зохион
байгуулахаар төлөвлөж байна.
Мөн
угсаатны онцлог, өв соёлыг сурталчлах үзүүлбэр, "Тарвас"
эвент, адуучин тэмцээн, үзэсгэлэн
худалдаа, эрдэм шинжилгээний хурал зэргийг зохион байгуулна.
Галдан бошигт хааны онгоныг тайх
ёслол наймдугаар сарын 1-нд Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ Ганданпунцоглин
хийдэд болно.
"Галдан
бошигт-380" сэдэвт музейн үзмэрийг наймдугаар сарын 1-4-ний өдөр Өв соёлын
хүрээлэнд дэлгэнэ.