Номын баярын онцлох: Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan Үндэсний Цахим сан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-18 12:53:58

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Номын баярыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд 36 дахь удаагаа амжилттай зохион байгуулж, номд хайртай хүмүүсийн цугларах төв цэг нь боллоо.


Энэ удаагийн номын баярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит ESAN Үндэсний Цахим сан “Боловсролын тэгш хүртээмжийг дэмжье” уриан дор оролцон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулсан юм.


ESAN Үндэсний цахим сан нь боловсролын тэгш хүртээмжийг технологийн инновацаар дамжуулан дэмжиж, мэдлэг мэдээллийг хүн бүрд хүртээмжтэй, найдвартай эх сурвалжтай хүргэх зорилготой үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд сурч хөгжих хүсэлтэй хүн бүр бүх төрлийн мэдлэг, мэдээллийг www.esan.mn дижитал орчинд өөрийн гар утас, таблет, компьютер гэх мэтчилэн өөрийн дуртай төхөөрөмжөөс хүссэн газраасаа хялбар байдлаар авах боломжийг санал болгодгоорооо давуу талтай юм.



Академик ном сурах бичгүүдээс гадна төрийн шагналт бүтээлүүд ном, сонин, сэтгүүлүүд, судалгаа болон эрдмийн ажил зэрэг бүх төрлийн материалыг албан ёсоор зохиогчийн эрхтэй уншиж судлах, иш татах, ашиглах боломжийг хэрэглэгчдэдээ олгодгоороо ESAN Үндэсний цахим сан нь олны талархлыг хүлээн, уншигчид цар хүрээгээ өдөр ирэх тусам тэлж байна.


Мөн ЕБС-ын I-XII ангийн бүх сурах бичгийг үнэ төлбөргүй унших боломжтойг онцолж байна. Зохиолч, туурвигчид ESAN-ийн дэргэдэх Content Center-ээр өөрийн туурвисан бүтээл, эрдмийн ажил зэргийг стандартын дагуу цахимжуулан хадгалах, Үндэсний цахим санд байршуулах боломжтой юм.


“Боловсролыг тэгш хүртээмжтэйгээр түгээнэ” Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит ESAN Үндэсний Цахим сан

 


 

 

Холбоотой мэдээ