32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх авто замыг шинэчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-09-18 14:10:20

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Замын хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хороо Галданбошигтын гудамж 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчилж байна.


Авто замын шинэчлэлийн хүрээнд асфальт бетон хучилт, нөхөн эвдрэл засах, борооны ус зайлуулах худгийн тагийг өндөрлөх ажлууд хийж байгаа юм. Авто замыг засварлахдаа бродюрыг солихгүйгээр зуурагч төхөөрөмж суурилуулж хучилтын ажлыг гүйцэтгэж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас онцолж байна. 14-21 метрийн өргөн, 1.6 км урт тус авто замыг энэ сарын 21-ний өдөр нээхээр төлөвлөжээ.


Холбоотой мэдээ