Жилд 500 мянган модны тарьц, суулгац бэлтгэх мод үржүүлгийн газартай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-09-19 11:04:52

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Өмнөговь аймагт ажиллах үеэрээ жилд 500 мянган модны тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай, тоноглож, механикжсан мод үржүүлгийн газрыг Цогт-Овоо суманд ашиглалтад хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо.


Оюу толгой компанийн “Зуун сая мод” хөтөлбөр нь ойжуулалт, үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газрын дэд бүтцэд хөрөнгө оруулах зорилготой. Энэ хүрээнд улсын хэмжээнд иж бүрэн тоноглож, механикжсан мод үржүүлгийн 10 газар байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс таван мод үржүүлгийн газрыг Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд байгуулах аж.

Холбоотой мэдээ