СҮХБААТАР: Бүх төрлийн хавдрын шинжилгээг орон нутагтаа өгдөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-19 15:55:20

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/Эрүүл мэндийн салбарт дөрвөн жилийн хугацаанд нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Хамгийн сүүлд гэхэд 99 сая төгрөгийн өртөг бүхий энэхүү аппаратыг шинээр суурилуулсан байна. Ингэснээр иргэд орон нутагтаа бүх төрлийн хавдрын шинжилгээг өгөх нөхцөл бүрджээ.


Өөрөөр хэлбэл нарийн шинжилгээ өгөхийн тулд хот руу явдаг, хувийн эмнэлэгт өндөр төлбөр төлдөг байдал үгүй болж, цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ ч хэмнэх юм. Гагцхүү эрүүл мэндийн даатгал төлдөг байх шаардлагатай.



Тоорч, элэгний хавдрын маркер, бамбайн дааврууд, элэгний в,с вирус, зүрхний дутагдал, эрдэс витамины дутагдал гээд бүх төрлийн шинжилгээг ганц аппаратаар хийнэ. Өмнөх ашиглаж байсан аппаратуудыг бодвол үйл ажиллагаа нь маш хурдан, олон үзүүлэлтийг нэг дор үзэх боломжтой гэдгээрээ онцлог. Бүх шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гардаг. Энэ нь иргэд үйлчлүүлжгчдийн ч, эмнэлгийн ажилчдын нь цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчилж байгаа гэдгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн ахлах лаборант Д.Шүрэн-Эрдэнэ ярилаа.


Иммунологийн шинжилгээг өдөрт 30-40 хүн тогтмол өгч байна. 

Холбоотой мэдээ