СЭЛЭНГЭ: Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн
салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурсан байна.
Оны эхний
8 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт 307.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, 409.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
Энэ нь
өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт 2.5 тэрбум төгрөгөөр буурч, борлуулалт 78.1 тэрбум
төгрөгөөр өссөн байна.
Тус аймагт
аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 195 тэрбум төгрөг уул уурхайн
үйлдвэрлэлийн салбарт, 99.6 тэрбум төгрөг боловсруулах үйлдвэрлэлийн
салбарт, 9.1 тэрбум төгрөг цахилгаан, хий, уур, агааржуулалтын үйлдвэрлэлийн
салбарт, 3.8 тэрбум төгрөг ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал
зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйлдвэрлэлийн салбарт бүтээжээ.
Өнгөрсөн
оны мөн үеэс уул уурхай, олборлох салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 5.2 тэрбум төгрөгөөр,
цахилгаан, хий, уур, агааржуулалтын үйлдвэрлэлт 3.2 тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал
зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйлдвэрлэл 0.9 тэрбум
төгрөгөөр тус тус өссөн байна.
Харин боловсруулах
аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 11.9 тэрбум төгрөгөөр буурсан
үзүүлэлттэй байна.
Аж
үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалтын 218.8 тэрбум төгрөг нь дээрх үйлдвэрлэлийн
салбарт тус тус хийжээ.