БАЯН-ӨЛГИЙ: Цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт цусны эргэлтийн тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Тодруулбал, өнгөрсөн онд тус аймагт давхардсан тоогоор цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн 20846, хавдрын 1220, бэртэл, хордлого ба бусад гаднын шалтгааны үр дагавартай 1891, хоол шингээх эрхтний өвчний 29731, амьсгалын тогтолцооны өвчний 16694 тохиолдол бүртгэгдсэн байна.
Аймгийн хэмжээнд 504 иргэн нас барсны 235 нь цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн шалтгаантай байна. Мөн 149 хүн хавдар, 46 хүн бэртэл, хордлого ба бусад гаднын шалтгаантай өвчлөл, 13 хүн хоол шингээх эрхтний өвчин, 13 хүн амьсгалын тогтолцооны өвчний улмаас нас баржээ.
Статистик
мэдээнээс харахад цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн улмаас нас барсан
хүмүүсийн тоо сүүлийн 10 жил дараалан өссөн бөгөөд 2013 онтой харьцуулахад 19.1
хувиар нэмэгдсэн байна.