НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хооронд хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Ялангуяа залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангах, хүүхэд, залуучуудын боловсрол, эрүүл мэндийг сайжруулах, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хангах зарим асуудлаар санал солилцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.