ДОРНОГОВЬ: Тариалангийн талбайг 40 орчим га-гаар нэмэгдүүлжээ
ХҮНСНИЙ ХУВЬСГАЛСайншанд, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн тариаланчид энэ жил 217 га талбайд тариалалт хийсэн нь өмнөх жилийнхээс 40 орчим га-гаар нэмэгджээ.
Говийн бүсийн
онцлогоос шалтгаалан газар тариалан эрхлэхэд хүндрэлтэй хэдий ч энэ жил аймгийн
хэмжээнд 356 өрх, 17 аж ахуйн нэгж, байгууллага тариалалт хийж, 640 гаруй тонн
ургац хураан авахаар төлөвлөсөн байна.
Өнөөдрийн байдлаар 70
гаруй тонн төмс, 110 гаруй тонн хүнсний ногоо хураан авч, ургац хураалт 40 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. Мөн хамгаалагдсан хөрс буюу 1000 м.кв өвлийн хүлэмж, 21000 м.кв зуны хүлэмжид тариалалт хийж,
урд оноос хүлэмжийн тариалалтыг 10000 м.кв-аар нэмэгдүүлсэн хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.