ХӨВСГӨЛ: "Бүх нийтийн гүйлт-2024” автомашингүй өдрийн жагсаалд 560 гаруй иргэн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-21 12:20:13

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Мөрөн хотод “Бүх нийтийн гүйлт-2024”, автомашингүй өдрийг  зохион байгуулж байна.




Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд аймгийн ЗДТГ, БТСГ,  ЦГ, ЭМГ хамтран зохион байгуулж,  нийт 36 байгууллагын 560 гаруй төрийн албан хаагч, иргэд оролцож байна.


Энэ үеэр эрэгтэй, эмэгтэй, энгийн, пара гэсэн ангилалд бүх нийтийн гүйлтийн тэмцээн болж шилдгүүдээ тодруулна.

 

Холбоотой мэдээ