СҮХБААТАР: Малчин Б.Доржготов сураар 30 төрлийн бүтээгдэхүүн хийдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны
есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дарьганга сумын залуу малчин Б.Доржготов чөлөөт цагаараа бүх төрлийн суран эдлэл хийдэг. Анх өөрийн хэрэгцээгээ хангах зорилгоор хазаар, ногт, чөдөр
хийдэг байсан бол үүнийгээ өрхийн үйлдвэрлэл болгон нэр төрлөө олшруулж орон нутгийнхаа малчдад
худалддаг болжээ.
Түүний гол
туслах аав нь. Арьсаа шүүж, элдэхээс эхлээд бүх зүйлийг өөрсдөө гараараа хийдэг. Нэг ч тоног төхөөрөмж ашигладаггүй болохоор хийц бөх, эдэлгээ
удаан байдаг. Малчдын гол хэрэглээ болох хазаар ногтноос гадна бүс, эмээлийн хэрэглэл, дурангийн
гэр, бүр арьсан авдар хүртэл хийдэг болжээ.
Багаасаа хийж дадсан ажил болохоор түүхий эдээ л бэлдчихвэл нэг бүтээлийг нэгээс хоёр өдөрт
хийдэг. Хазаар, ногт, чөдрөө хамгийн хямд буюу 50 мянган төгрөгөөр борлуулдаг. Хамгийн үнэтэй нь эмээлийн хэрэглэл. 300 мянга орчим болдог. Бид бүтээгдэхүүндээ багадаа таван жилийн баталгаа өгдөг. Ойр
хавийн хотны малчид, хөрш зэргэлдээх сумдынхан гээд
аваад сурчихсан хүмүүс ч бий гэж Б.Доржготов ярилаа.
Тэрбээр анх удаа "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд сумаасаа оролцохоор иржээ. 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй ирж, өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлах бусад ижил төстэй үйлдвэрлэгчдээс туршлага судлах нь
хамгийн сайхан байсан гэдгийг хэлж байв. Иргэд дурангийн гэр, эмээлийн хэрэглэл
зэргийг нь хамгийн ихээр сонирхож байна гэлээ.