СЭЛЭНГЭ: “Ардын цагдаа” 100 нас хүрлээ
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ардын Засгийн газрын Дотоод явдлын
яамнаас 1924 оны 8 дугаар сард Алтанбулагийн хязгаарын яаманд суулгасан
төлөөлөгчийн газрын харьяанд “Ардын цагдаа” нэртэй морин эргүүл, харуулын
цагдаа ажиллуулж эхэлжээ.
Энэ нь одоогийн
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын түүхэн эхлэл болсноор 100 жилийн ойтойгоо
золгож байна.
Монголын Улсын Цагдаагийн байгууллагын орон
нутаг дахь ууган нэгж болох Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын түүхт 100 жилийн
ойгоор тус байгууллагыг олон жил үр бүтээлтэй удирдсан Монгол Улсын Гавьяат
хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа, доктор, профессор М.Батаевыг “Сэлэнгэ
аймгийн хүндэт иргэн”-ээр тодруулан шагналаа.
Шагналыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж гардуулан өглөө.
.