Снукер биллиардын ДАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-22 15:20:01

Улаанбаатар, 2024 есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер биллиардын зургаан улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.


Тус тэмцээн “Holiday Inn” зочид буудал болон  Монголын биллиардын академийн зааланд нэгэн зэрэг болж байна. Энэхүү тэмцээнд 21 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин оролцож байгаа юм.


Ташрамд дурдахад, хэдхэн хоногийн өмнө манай улсад 15 улаан бөмбөгний анхдугаар дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөсөн. Тус тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяа хүрэл медаль хүртсэн билээ. 






Холбоотой мэдээ