Төгрөгийн хадгаламж нэмэгдсэн бол валютынх багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-23 10:36:18

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны наймдугаар сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 207.9 (1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.8 (39.8) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Төгрөгийн хадгаламжийн 17.4 (86 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.8 (14 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.


Харин валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 33.4 (0.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 656.9 (12.7 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ