"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгох тухай асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх
зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Эрдэнэс
Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын
тогтоолын төсөл, “Удирдамж, бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын
төсөл /Хөгжлийн банкны үйл ажиллагаанд иж бүрэн хяналт, шалгалт
хийх ажлын хэсэг/, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай
УИХ-ын тогтоолын төсөл, Улсын зээлжих зэрэглэл болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+/Тогтвортой” болгон нэмэгдүүлсэн талаар авч хэлэлцэж буй.
Мөн Засгийн газрын зарим гишүүн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажилласан тухай мэдээллийг сонсоно. Нийт 27 асуудал хуралдааны товд багтжээ.