Сэргээгдэх эрчим хүч ашиглан агаарын бохирдлыг багасгах төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-25 17:03:39

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй мэргэжилтнүүдтэй уулзав.


Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Тодруулбал, эхний ээлжид гэр хорооллын айл өрхөд нарны хавтан суурилуулахаар болжээ. Нарны хавтан ашиглан шөнөдөө гал түлэхгүй, гэр байшингаа дулаалах туршилтыг энэ өвөл эхлүүлэхээр хоёр тал тохиролцсон байна.


Цаашлаад төслийн үр дүнд сэргээгдэх эрчим хүч ашиглан гал түлэхээ больсон айл өрхүүдийн карбон кредитийн оноог цуглуулан олон улсын карбон зах зээлд борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ