Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-27 14:18:25

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. “Технологиос өөрчлөлт рүү: Засгийн газруудад хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүй” сэдэвт "Глобал Дижитал R&DB Хаб" семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.


Семинар нь салбарын харилцаа холбоог бэхжүүлж өргөжүүлэх зорилготой бөгөөд энэ үеэр шинэ үеийн техник технологийн хөгжлийн чиг хандлага, хиймэл оюун ухааны хөгжил дэвшил, хэрэглээ болон Засгийн газруудад хиймэл оюун ухаан, цахим шилжилтийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.


ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий семинарт оролцож хэлсэн үгэндээ: ЦХИХХЯ цахим хөгжлийг эрчимжүүлэх, шаардлагатай хот суурин газрын дэд бүтцийг бий болгох, интернэтийн хүртээмжийг нэмэх, цахим хүртээмжтэй нийгмийг цогцлоох хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч байгааг онцлоод, шийдвэр гаргах үйл явц дахь ил тод байдлыг сайжруулж, хүн бүр дуу хоолойгоо хүргэдэг хүртээмжтэй нийгмийг бий болгохыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.



Семинарт БНСУ-ын ITTP болон ITPP-ийн төгсөгчид, МХХТ-ийн мэргэжилтнүүд, төрийн өндөр албан тушаалтан, салбарын мэргэжилтнүүд оролцлоо. 

Холбоотой мэдээ