ӨМНӨГОВЬ: Австралийн холбооны улсад тэтгэлэгтэй сурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/.
Өмнөговь аймгийн ЗДТГ Австралийн холбооны улсын Флиндерсийн
их сургуультай хамтран ажиллахаар боллоо.
Тодруулбал, Даланзадгад хотод 2024 оны есдүгээр
сарын 27-ны өдөр Австралийн холбооны улсын Флиндерсийн их сургуулийн дэд
ерөнхийлөгч Себастьян Ранесколд зочилж, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
Ц.Дэнээдоржоор ахлуулсан ажлын багтай уулзалт хийж хамтын ажиллагааны санамж
бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд орон нутагт
хэрэгцээтэй мэргэжлээр бакалавр, магистр, доктор болон богино хугацааны
сургалтад 75 хүртэлх хувийн тэтгэлгээр суралцуулахаар төлөвлөсөн байна.
Тэтгэлгийн 25 хувийн төлбөрийг Флиндерсийн их
сургууль хариуцах бол 25-50 хувийг “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь
аймаг олгох юм.