Сэлэнгэ нутгийн үржил шимт органик хөрсөнд тарьж ургуулсан бүтээгдэхүүнээр нийслэлийнхэнд үйлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгаас 8 хоршоо, хүнсний салбарт 1 аж ахуйн нэгж, 11
иргэн, өрхийн тариаланч 50 иргэн оролцож байна.
Тэд Сэлэнгэ нутгийн үржил шимт органик хөрсөнд тарьж ургуулсан 17-19 төрлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, цагаан идээ, зөгийн балаар оролцож байна.
“Намрын
ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” үйл ажиллагаа нь нийслэлийн хүн амын хүнсний
хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа
бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой юм.
Нийслэлийн
Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа энэхүү үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран зохион
байгуулж байна.
Намрын ногоон
өдрүүд энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх юм.