СҮХБААТАР: Цасан шуурга 17 цаг хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-29 11:20:59

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар өчигдөр мөндөртэй усархаг бороо орж, шөнөдөө цасаар шуурлаа.


Сүхбаатар, Баруун-Урт Асгат суманд хамгийн их буюу 75 мм тунадас орсон байна. Өнөөдөр үргэлжлэн орж буй цасан шуурга 17 цаг хүртэл үргэлжилнэ гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.

 

Тодруулбал, өнөөдөр нутгийн хойд хэсгээр ахиу цас орж салхины хүч 16-18 м/с хүрч ширүүсэн эрс сэрүүснэ гэв.

 

Цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, цахилгааны шугам сүлжээ доголдох эрсдэлтэй тул иргэд сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг санууллаа. Мөн малчид, тээвэрчид хол замд зорчихгүй байх, малаа хотондоо байлгах, бага насны хүүхэд, ахмад настныг малд явуулахыг байхыг онцгойлон анхаарууллаа.






 

Холбоотой мэдээ