СЭЛЭНГЭ: 100 жилийн түүхт сургуулиас олон алдартан төрөн гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Амралтын энэ өдрүүдэд Сэлэнгэ
аймгийн Баруунбүрэн сумын ерөнхий
боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна.
Түүхт ойг
нь тохиолдуулан аймгийн удирдлагын багаас "Багш хөгжлийн төв"-ийн үйл
ажиллагааг нь дэмжиж 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж мэндчилгээ илгээлээ.
100
жилийн түүхт тус сургуулиас Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, үргэлжилсэн
үгийн нэрт зохиолч Д.Мягмар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар академич, доктор
П.Нямдаваа, Дипломатч бүрэн эрхт элчин сайд асан Ж.Чойнхор, Хүний гавьяат эмч,
анагаах ухааны доктор, УИХ-ын гишүүн асан Б.Дэмбэрэл, Сэлэнгэ аймгийн Засаг
дарга асан, Эдийн засгийн ухааны доктор И.Нямбуу, Сэлэнгэ аймгийн Засаг дарга
асан С.Бүрэнбат, Монгол Улсын болон ОХУ-ын Буриад Улсын Хөдөө аж ахуйн гавьяат
ажилтан Д.Бадарч, гавьяат эдийн засагч УИХ-ын гишүүн асан Р.Содхүү, гавьяат
багш Д.Дуламсүрэн, гавьяат малын эмч Н.Шагж нарын олон алдар суутан төрөн гарчээ.