Улаанбаатарын метро цагт 17500 зорчигч тээвэрлэх тооцоо гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-01 10:14:55

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод энэ онд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан билээ.



Тэгвэл нөгөөдөр метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлах талаар бид мэдээлсэн. Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан болж, метроны техникийн тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд шилжүүлжээ.


Улаанбаатар хотын метро Толгойтоос Амгалан хүртэл 18 орчим км үргэлжлэх бөгөөд 14 зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Цагт 17500 зорчигч тээвэрлэнэ. Нийт аяллын хугацаа 27 минут байхаар төлөвлөгдсөн байна. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэх эхний ээлжийн техникийн тодорхойлолтыг гаргажээ. Улмаар барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.

Холбоотой мэдээ