СҮХБААТАР: Иргэдийг хэрхэн орон сууцжуулах талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-01 12:34:41

Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ЗДТГ, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам хамтарсан Иргэдийг орон сууцжуулаххэлэлцүүлэг есдүгээр сарын 2627-ны өдрүүдэд боллоо.


Аймгийн дэд бүтцийг цаашид хэрхэн тэлж, орон сууцны үнийг иргэдэд хямдаар олгох ямар боломжтойг судалж, шийдэх асуудлыг хөндөн ярилцлаа.


 

Мөн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогод нийцсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, орон нутгийн ногоон хөгжлийг хурдасгах чиглэлээр иргэдийг орон сууцжуулах чиглэлээр талууд хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт ХББОС-ын сайд Ж.Батсууриар ахлуулсан ажлын баг ирж оролцов.

 

Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд орон сууцны хороолол олноор барьсан. Баруун-Урт сумын иргэдийн 47 хувь нь тохилог орон сууц, хаусанд амьдарч байна. Ингэхдээ төрийн зүгээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж харин барилгын гүйцэтгэлийг хувийн хэвшлүүд хийсэн. Өөрөөр хэлбэл төрхувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд орон нутагт орон сууцны хороолол жил бүр сүндэрлэж байна. Төр ингэж оролцсоноор м.кв тутмын үнийг хөөрөгдүүлэхгүй, тогтвортой барих мөн иргэдэд богино хугацаатай, хүүгүй хувь лизингээр байр авах боломжийг олгодгоороо онцлог. Энэ нь иргэдэд эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй байж чаддаг гэж аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.


 

Өнгөрсөн найман жилд тус аймагт 14 хотхон, 48 блок барилга 1665 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Мөн амины орон сууцны хаус хороолол барих, гэр хорооллыг инженерийн нэгдсэн сүлжээнд холбох зэрэг ажлыг үр дүнтэй хийсэн. Цаашид энэ жишгээр хоёр хэсэг газарт шинэ суурьшлын бүсийг байгуулахаар төлөвлөжээ. Харин иргэд амины орон сууц барих сонирхол их бий. Тиймээс энэ төрлийн сууцыг ипотекийн зээлд хамруулах хүсэлтийг орон нутгийн удирдлагууд салбарын сайдад уламжилсан юм.

 

Холбоотой мэдээ