Казахстан, Монголын төлөөлөгчид шинээр авто зам тавих асуудлыг хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАСТАНА, 2024 оны аравдугаар сарын 1 /Kazinform/. Казахстаны Усть-Каменогорск, Риддер хотууд, мөн Оросын Туэкта суурингаар дайран өнгөрч, Монгол Улсын хил хүртэл авто зам барих асуудлыг Казахстан, Монголын тээврийн салбарын төлөөлөгчдийн уулзалтын үеэр хэлэлцлээ.
Усть-Каменогорск хотоос ОХУ-ын хил хүртэлх нийт 189 км урттай шинэ маршрутын Казахстаны хэсгийг тавьж дуусгаад байгаа бөгөөд тус замын 62 километрт их болон дунд зэргийн засварын ажлыг хийж байгаа юм.
Маршрутын ихэнх хэсэг нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бөгөөд Оросын тал зам тавихыг зөвшөөрвөл 837 хүртэлх км замын асуудал шийдэгдэх ажээ. "Уст-Каменогорск-Рубцовск-Барнаул-Туэкта-Монгол Улсын хил" чиглэлийн авто замын урт 1604 км юм.
Шинэ зам тавьснаар зорчих хугацаа эрс багасаж, Казахстан, Монголын тээврийн харилцаа сайжирч, эдийн засаг, соёлын харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болно.
Авто замын салбарын хамтын ажиллагааны тухай гэрээний асуудлаар хийсэн уулзалтад Казахстаны Тээврийн яамны Авто замын хорооны орлогч дарга Максат Баяхмет оролцжээ.