Намрын ээлжит чуулганы эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-03 09:17:15

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээр товложээ.


Тодруулбал, намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;

-"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл;

-"Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай" УИХ-ын тогтоолын төсөл;

-"Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл;

"Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл;

-"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм.


УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай, ирэх оны төсвийн тухай, төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, нэгдсэн болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжжээ.


 

 

 

 

Холбоотой мэдээ