БНСУ-ын хүнсний үзэсгэлэнд 20 компани бүтээгдэхүүнээ дэлгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4. /МОНЦАМЭ/. БНСУ-ын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын их танхимд өнөөдрөөс гарч эхэллээ. Тус үзэсгэлэн, худалдаа манай улсад 2017 оноос хойш жил бүр уламжлал болон гарч байна.
БНСУ-ын Монгол Улс
дахь Худалдаа аж үйлдвэрлэлийн Танхимаас зохион байгуулж буй үзэсгэлэн,
худалдаанд тус улсын 20 гаруй компанийн төлөөлөл оролцож байна. Зарим компанийн
төлөөлөл Монголд зах зээлээ нээж, Монгол дахь гэрээт борлуулагчаар ажиллах
ААН-үүдтэй харилцаа холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
БНСУ-ын хөдөө аж ахуйн
гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа энэ амралтын өдрүүдэд
үргэлжлэх аж.