БУЛГАН: Булган аймагт 911 багш ажиллаж байгаагаас 123 нь эрэгтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган 2024 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль болон Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 911 багш ажиллаж, дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийг угтлаа.
Ерөнхий боловсролын сургуульд нийт 652 багш, эрэгтэй 123, эмэгтэй 529 багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Хүний нөөцийн хувьд 1216 ажилтнаас багш 652, удирдах ажилтан 75, бусад 486 байна. Мөн дүйцсэн сургалтад 153 иргэн сурч байна. Сургуулийн өмнөх боловсролын 22 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас аймгийн төвд 6, суманд 15, багт 1 байна. нийт 259 багштай, үүнээс үндсэн 139, туслах багш 120 байна.
Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь баярын хуралд
Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Боловсрол шинжлэх ухааны газрын даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхгэрэл, Монгол Улсын Гавьяат багш
Ш.Шийтэр, Ж.Пүрэвсүрэн, доктор Д.Дарьсүрэн, Боловсрол судлалын ухааны доктор,
дэд профессор Ц.Уранцэцэг нарын ахмад багш болон ЕБС, цэцэрлэгээ төлөөлөл ирсэн
эрхэм хүндтэй багш, удирдлагууд баярын хуралд хүрэлцэн ирж мэндчилгээ
дэвшүүллээ.
Энэ үеэр боловсролын
салбарын багш, ажилтнуудыг төрийн дээд болон Засгийн газар, Булган аймгийн
шагналаар шагнан урамшууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Ц.Уранцэцэг -Боловсролын газрын ахмад арга зүйч /Боловсрол судлалын ухааны доктор, дэд профессор
Алтан гадас одонгоор:
А.Баасанжав- Булган сумын 1-р сургуулийн бага ангийн ахмад багш
Хууль зүй дотоод хэргийн яамны “Шилдэг зохион бүтээгч” хүндэт
тэмдгээр
Д.Дарьсүрэн - Доктор профессор, судлаач багш
“Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:
М.Мөнхжаргал – Булган сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч
Б.Хэнмэдэх - ХААИС-ийн харьяа Политехник коллежийн багш
П.Болормаа - ХААИС-ийн харьяа Политехник коллежийн багш
Э.Солонго - Булган сумын 3 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш
М.Үүрийнтуяа - Булган сумын 2-р сургуулийн багш
Л.Мөнхбат - Могод сумын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш
Г.Бат-Эрдэнэ – Булган сумын 1-р сургуулийн биеийн тамирын багш
Б.Жавзандулам – Булган сумын 1-р сургуулийн бага ангийн багш зэрэг олон хүний хөдөлмөр бүтээлийг нь үнэлсэн байна.