СЭЛЭНГЭ: Онцгой албаныхан 90 жилийн ойгоо тэмдэглэж байна
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын
түүхт 90 жилийн ойд зориулсан ёслолын жагсаал Сүхбаатар сумын төв Партизаны
талбайд боллоо.
Тус алба
нь анх 1934 оны наймдугаар сарын 22-ны Ерөнхий сайдын 17 дугаар тушаалд
зааснаар БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газраас гаргасан 633 дугаар тушаалаар
Сэлэнгэ аймгийн “Дотоодыг хамгаалах газар”-ын дэргэд “Галын аюулаас хамгаалах”
таван гишүүнтэй комиссыг байгуулснаар суурь нь тавигджээ.
Сэлэнгэ
аймгийн Онцгой байдлын газар нь 9 салбар нэгжтэй, орчин цагийн гамшигтай тэмцэх
техник, тоног төхөөрөмжөөр хангагдан, аймгийн хэмжээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг
зохион байгуулан ажиллаж байна.
Баярын үйл
ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, тус аймгийн
Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах болон аймаг, орон нутгийн
удирдлагууд, үе, үеийн ажилтан, алба хаагчид оролцлоо.
Энэ үеэр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй шүхрийн буулт хийв.