Ө.Батцэцэг эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн тоглолтыг шүүв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбооны элит туслах шүүгч, МХБХ-ны А ангиллын шүүгч Ө.Батцэцэг эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн хоёр тоглолтод ажиллалаа.
Тэрбээр Вьетнамын нийслэл Хошимин хотод болсон “С” хэсгийн тоглолтуудыг шүүн явуулжээ. Тус хэсэгт Япон, Энэтхэг, Тайвань, Вьетнамын шилдэг багууд өрсөлдсөн. Эдгээр тоглолтыг Австрали, Тайланд, Узбекистан, БНХАУ, БНСУ, Мьянмар, Монголын шүүгч нар дэнсэлсэн байна.
Монгол шүүгчид Азийн аваргуудын лигийн тоглолтод томилогдон ажиллаж
байгаа нь Азийн АШТ, нас насны ДАШТ-ий тоглолтуудыг шүүн явуулахад ойртож буйн
нотолгоо юм. Ирэх онд манай улсын дээд лигт VAR хэрэгжиж эхэлбэл монгол шүүгчид
тивийнхээ томоохон тэмцээнүүдэд ажиллах нь цаг хугацааны асуудал болно.