Өлгий хот руу нислэгийн давтамжаа нэмлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий хот руу даваа гаргийн нислэгийн давтамж нэмж, 7 хоногийн даваа, лхагва, бямба гарагт шууд нислэгтэй боллоо.
Шууд нислэгийг 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хийхийг тус компани мэдээлжээ. Тийзний эхлэх үнэ нэг талдаа 407 550, хоёр талдаа 810 150 төгрөг байх юм.