Монгол улсад энэ онд 49.2 мянган БНХАУ-ын жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-10-16 16:10:06

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын хилээр 2024 оны эхний 9 сард 5 418.4 /давхардсан тоогоор/ мянган зорчигч нэвтэрсэн нь 2023 оны мөн үеийнхээс 1 538.7  мянгаар нэмэгджээ.

Энэ оны эхний 9 сарын байдлаар 2 720.5 мянган зорчигч улсын хилээр орсон байна.


Улсын хилээр орсон зорчигчдын тухайд:

  • 33.1 хувь нь Замын-Үүд,
  • 27.4 хувь нь Чингис Хаан,
  • 9. 6 хувь нь Алтанбулаг,
  • 8.9 хувь нь Гашуун сухайт,
  • 5.0 хувь нь Шивээ хүрэн,
  • 16.0 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 2 021.5 мянга нь Монгол Улсын иргэд, 699.0 мянга нь гадаад улсын иргэд юм.  Монгол Улсын иргэд 2023 оны мөн үеийнхээс 600.4 мянга, гадаад улсын иргэд 178.0 мянгаар нэмэгджээ.


Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын хувьд:

  • 626.0 мянга нь 30 хүртэл хоног,
  • 2.0 мянга нь 60-аас дээш хоног,
  • 7.8 мянга нь 90 хүртэл хоног,
  • 63.0 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдыг зорчсон улсаар авч үзвэл:

  • 26.9 хувийг БНХАУ-ын иргэд,
  • 25.4 хувийг ОХУ болон БНСУ-ын улсын иргэд,
  • 3.2 хувийг Япон улсын иргэд,
  • 3.0 хувийг Казахстан улсын иргэд,
  • 2.2 хувийг АНУ-ын иргэд,
  • 13.9 хувийг бусад улсын иргэд,

Улсын хилээр орж ирсэн жуулчдыг 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад:

  • БНХАУ-ын жуулчид 49.2 мянга,
  • БНСУ-ын жуулчид 36.5 мянга,
  • Тайванийн жуулчид 5.9 /2.2 дахин их/ мянга,
  • Казахстан улсын жуулчид 3.5 мянга,
  • Япон улсын жуулчид 5.1 мянгаар нэмэгджээ.

Манай улсаас гадаад улс руу зорчсон иргэд 2.020.8 мянга болж 2024 оны мөн үеийнхээс 583.3 мянган хүнээр нэмэгдсэнийг зорчсон улсаар нь авч үзвэл:

  • БНХАУ руу 502.6 мянган хүн,
  • ОХУ руу 42.4  мянган хүн,
  • Япон руу 6.6 мянган хүн,
  • БНСУ руу 19.1 мянган хүн зорчжээ.

Тэдний 1 936.7 мянга нь 30 хүртэл хоног, 3.4 мянга нь 60-аас дээш хоног, 9.9 мянга нь 90 хүртэл хоног, 70.1 мянга нь 90-ээс дээш хоногоор гадаадад зорчсон байна.


Улсын хилээр давхардсан тоогоор 2 766.0 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь 2023 оны мөн үеийнхээс 618.0 мянгаар өсжээ. Тэдгээрийн 45.3 хувийг ачааны машин, 21.3 хувийг ачааны вагон, 19.4 хувийг суудлын машин, 14.0 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Тээврийн хэрэгслийн хувьд:

  • 33.6 хувь нь Замын-Yүд,
  • 22.3 хувь нь Гашуунсухайт,
  • 11.6 хувь нь Шивээхүрэн,
  • 8.4 хувь нь Алтанбулаг,
  • 24.1 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн байна.

Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдод гадаадын болон дотоодын иргэдийг хамруулав. Монгол Улсын хилээр орсон зорчигчдыг зорилгоор нь албаны, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад гэж ангилна.

Жуулчин: Өөрийн байнга оршин суудаг газар нутгаас өөр газарт 90 хоног хүртэлх хугацаагаар байнга оршин суух, суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялал жуулчлалд хамрагдаж байгаа хүнийг ойлгоно гэж Үндэсний статистикийн хорооноос тодотгосон байна.

Холбоотой мэдээ