Гадаадын хөрөнгө оруулалтын сангууд дотоодын зах зээлд оролцох боломж бүрджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-10-16 15:30:45

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр энэ оны 10 дугаар сарын 10-ны байдлаар нийт 7.7 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаад байна.


Биржийн өдрийн дундаж арилжаа 43 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнээс:

  • 6.9 их наяд төгрөгийн нүүрс,
  • 423.6 тэрбум төгрөгиййн төмөр,
  • 40.5 тэрбум төгрөгийн зэсийн баяжмал,
  • 8.1 тэрбум төгрөгийн хайлуур жонш арилжаад байна.

Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдээллээ.




Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцохоор 390 гаруй компани одоогоор бүртгүүлсэн бөгөөд үүний 70-80 хувь нь арилжаанд тогтмол оролцож байна. Биржийн арилжааны оролцогчид эгнээгээ тэлж, ирэх сараас "Могойн гол" ХК нүүрсээ Хөрөнгийн биржээр худалдахаар болсныг тэрбээр дуулгалаа. 




Манай улс 2023 оны 9 дүгээр сараас эхлэн олон улсын “Frontier” зах зээлийн ангилалд шилжжээ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын сангууд дотоодын зах зээлд оролцох боломж бүрдэж буйг онцолсон юм.


Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилждаг болсноор:

  • Гадаад валютын нөөц нэмэгдсэн,
  • Эдийн засаг өсөх,
  • Төрийн өмчийн компани, ААН-үүд, эцсийн хэрэглэгч,
  • Ашигт малтмалын экспортын орлого нэмэгдсэн,  
  • Шударга, нээлттэй, ил тод зах зээл,
  • Уул уурхайн компаниудын эрсдлийн менежмент хийх боломжтой зэрэг эерэг зүйл гарах ач холбогдолтойг хэллээ.

Гол нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны үнийн мэдээллийг эх сурвалж болгон АМНАТ тооцдог болсныг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр тодотголоо. 

Холбоотой мэдээ