Зайсангийн гүүрний бохирын шугамыг ирэх сарын нэгнээс шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, 8-9 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Гүүрнийг 11 дүгээр сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд нурааж,
доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулна. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл
суурилуулах боломжтой. Газар гэссэнээс хойш 3 дугаар сарын 1-нээс цутгалт хийж,
7 дугаар сарын 10-нд гүүрээ барьж дуусгах юм. Хажуугийн шинэ гүүрийг барихдаа дам
нуруунуудын 70 хувийг бэлдсэн бол гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлэхэд бэлэн
болжээ.
Зайсангийн одоо ашиглаж буй гүүрийг барьж байхдаа угсарсан бохирын
шугам хуучин гүүрний байгаа учир холбохын тулд шинэ гүүрээс урагш Зайсангийн
уулзвар хэсэгт худаг суурилуулж, бохирын шугамыг суулгажээ. Гүүрээ шинэчлэхийн
тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй байгаа.
Зургаан 6 метрийн дор холбох учир газар хөлдөхөөс өмнө буюу 11 дүгээр сарын
1-нээс нэг сарын хугацаанд хийнэ.
Нураахаар зэхэж буй тус гүүрийг 1968 онд буюу одоогоос 56
жилийн өмнө барьснаас хойш огт засаагүй аж. Ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч
нурж магадгүй дүгнэлт гарсан тул ийнхүү буулгаж, шинээр барихаас өөр аргагүй
болсныг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр тэмдэглэв. Тэрбээр
“Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр 4 эгнээ бүхий төмөрбетон
хос гүүрээр шинэчилнэ. Гүүрийн зураг төслийг 2014 онд хийхээс өмнө 2013 онд техник
ашиглалтын үнэлгээг хийхэд хүчитгэх, засвар хийх боломжгүй, хэзээ ч нурж
магадгүй дүгнэлт гарсан. Гүүр барьсан 1968 оны зураг төслийн ямар ч мэдээлэл
байхгүй” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.