СҮХБААТАР: ИТХ-ын даргаар Д.Хосбаярыг улираан сонголоо

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-10-19 17:45:29

Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо.


Хуралдааны эхэнд шинээр сонгогдсон төлөөлөгчдөд үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулсан юм.

 

Анхдугаар хуралдаанаар аймгийн сонгуулийн хорооноос 2024 оны ээлжит сонгуулийн дүн, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай асуудлыг танилцуулах, төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад нэр дэвшүүлж, сонгох тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэв.

 

Улмаар аймгийн ИТХ-ын даргад АН-ын бүлгээс Доржпүрэвийн Хосбаярыг, МАН-аас Сүхбаатарын Ганбатын нэрийг дэвшүүлж, нийт төлөөлөгчийн 66,8 хувийн саналаар Д.Хосбаярыг улираан сонголоо.