СҮХБААТАР: Аймгийн Засаг даргаар М.Идэрбатыг улираан томилуулахаар Ерөнхий сайдад уламжиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас Сүхбаатар аймгийн Засаг даргад Манлайбаатарын Идэрбатыг нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр батламжлуулахаар уламжиллаа.
М.Идэрбат
нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.
Ажлын туршлага:
2002-2005
онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш
2005-2008
онд Угсаатны зүйн музейн захирал
2008-2012
онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
2012-2020
онд Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч
2020
оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
Сонгуульт ажил:
2008-2012
онд Баруун-Урт сумын Иргэдийн хурлын төлөөлөгч
2012-2024
онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2008-2017
онд Баруун-Урт сумын Ардчилсан намын дарга
2017
оноос Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна.