ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар хүчтэй шороон шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-10-20 11:39:56

Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг Өмнөговь аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа. 

                           

Тодруулбал, аравдугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Булган, Цогт-Овоо, Манлай, Мандал-Овоо, Цогтцэций, Гурвантэс, Ноён, Хүрмэн сумын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна.


Салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.


Тиймээс цаг агаарын нөхцөл хүндэрсэн үед сонор сэрэмжтэй байж, малчид малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шороон шуурганы улмаас харагдах орчин хязгаарлагдмал байх тул жолооч нар хурдаа тохируулан зорчихыг анхаарууллаа.





Холбоотой мэдээ