СЭЛЭНГЭ: Маргааш өдөр бүх сумдын нутгаар их цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-19 23:33:10

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Маргааш өдөр Сэлэнгэ аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, зөөлөн цасан шуурга шуурч хүйтрэхийг аймгийн УЦУОША-аас анхааруулж байна.

 

Маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө ихэнх сумдын нутгаар бага зэргийн цас орно.

 

Өдөртөө бүх сумдын нутгаар их цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

 

10 дугаар сарын 21-25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 20-21-нд шөнөдөө зүүн хэсгээр цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

 

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ