“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2024”-д 100 гаруй үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 20. /МОНЦАМЭ/. “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2024” уламжлалт үзэсгэлэн худалдаа энэ амралтын өдрүүдэд “Мишээл Экспо” төвд гарч байна.
Үзэсгэлэнд ноос, ноолууран хувцас, нэхмэл, сүлжмэл эдлэл, нэхий дээл, үслэг хувцас, савхин хувцас, арьсан гутал, цүнх, бэлэг дурсгал, жижиг эдлэл зэрэг үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эрхлэгч, үндэсний томоохон үйлдвэрлэгчид, брэнд үйлдвэрийн 100 гаруй аж ахуй нэгж оролцон бүтээгдэхүүнээ дэлгэжээ.
Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулжээ.