ТӨВ: Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-21 17:30:43

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутаг дэвсгэрт “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох” тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.


Захирамжид согтууруулах ундаа худалдах цагийн хязгаарыг 7:00-00:00 цаг хүртэл, согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хязгаарыг тухайн аж ахуйн нэгжийн сонголтоор буюу 11:00-22:00, 14:00-04:00 цаг хүртэл байхаар тусгажээ.


Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 22-ны дугаар А/350 дугаар захирамж хүчингүй болж байна. Тус захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл бүхий дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг 7:00-00:00 цаг, согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг 9:00 цагаас дараа өдрийн 01:00 цаг хүртэл байхаар тогтоож байжээ.

 

 

Холбоотой мэдээ