ӨНӨӨДӨР: Хүнсний аюулгүй байдлын хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар
сарын 22 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 22-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын
тойм:
09:00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.
09:00 цагт: УИХ-ын Байгаль орчин,
хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хүнсний аюулгүй байдал ба пестицид-2024”
хэлэлцүүлэг зохион байгуулна.
09:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх" төслийн үр дүн, тайланг хэлэлцэнэ. Утас: 8800-8781.
09:00
цагт: “Корпорэйт
конвеншн” төвд:
Томуугийн
үндэсний XI зөвлөгөөн болно..
Утас: 8964-7777.
14:00 цагт: МУИС-ийн номын санд: "Эрх зүйч бэлтгэх хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдлыг тусгах нь” сургалтын модуль танилцуулна. Утас: 9139-9149.
-"Хүний эрх ба сэтгүүлчид" уулзалт хэлэлцүүлэг болно.
Спорт:
-Албани улсын Тирана
хотод: Чөлөөт
бөхийн 23 хүртэлх насны залуучуудын ДАШТ эхэллээ. Манай улсаас эрэгтэй 4, эмэгтэй 8 тамирчин оролцож байна.