“IMARC-2024” экспогийн үеэр Монголын өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар, 2024 оны аравдугаар
сарын 21 /МОНЦАМЭ/. Австралийн
Сидней хотод энэ оны 10 дугаар сарын 29-31-нд Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн
олон улсын форум, экспо (IMARC-International Mining and Resources conference
Expo) болно. “IMARC-2024” үзэсгэлэнгийн үеэр "Mongolia Day"
өдөрлөг зохион байгуулахад бэлэн болоод байгаа талаар Монголын Уул уурхайн
Үндэсний ассоциацаас мэдээллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн
яамтай хамтран зохион байгуулах "Mongolia Day" өдөрлөг нь “IMARC-2024”-д
оролцогч нарт Монгол Улсын шинэ Засгийн газрын уул уурхайн салбарт баримтлах
бодлого, чиглэлийг танилцуулж, "Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө
оруулалтын орчин" сэдвээр салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагч, хамтрагч
нартай санал солилцох боломжтойг мэдээллээ. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын
уул уурхайн салбарыг гадаадад илүү таниулж, үнэ цэнтэй түншлэлийг үүсгэнэ
хэмээн үзэж байна.
Манай улсын уул уурхайн салбарын
төлөөлөл “IMARC” буюу Олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн яармагт тогтмол
оролцож ирсэн. Өнгөрсөн жилийн форумд Монгол Улс анх удаа хөрөнгө
оруулагчдад зориулсан тусгайлсан бага хурал зохион байгуулж, уул уурхайн
компаниуд мэдээлэл өгсөн юм.
“IMARC-2024”-д манай
улсаас төр, засгийн төлөөлөл, уул уурхайн тэргүүлэх компаниудын удирдлага, менежерүүд
оролцох ажээ.