“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөлд үнэлгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-22 16:19:42

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк, БОУӨЯ хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн явцад үнэлгээний баг хяналт тавьж, үнэлгээ хийж байна.


Үнэлгээний багийнхан БОУӨЯ, СЯ, ЭЗХЯ болон бусад байгууллагын удирдлага, албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт зохион байгуулах, төсөл хэрэгжиж буй зарим тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, аймгийн БОГ, сумын удирдлага, иргэдтэй уулзахаар төлөвлөжээ. Тус багт Германы СБЗБ-ны төсөл хариуцсан ахлах менежер Лидия Примаченко, техникийн ахлах инженер Маттиас Бэхтолсхайм, Бээжин дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Кристиан Рихтер нар ажиллаж байгааг БОУӨЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ