Арилжааны банкуудад 299 сая ам.доллар нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар
сарын 22 /МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага
худалдаагаар өнөөдөр арилжааны банкуудад 80.0 сая ам.долларыг ялгаатай ханшаар
нийлүүлэв. Үүний өмнөх өдрүүдэд:
- Аравдугаар сарын 17-нд мөн
арилжааны банкуудад 93.0 сая ам.доллар,
- Аравдугаар сарын 15-нд
нийт 60.0 сая ам.доллар,
- Аравдугаар сарын 10-нд 66.0 сая ам.долларыг тус тус нийлүүлсэн байна.