БУЛГАН: БНСУ-ын “Цэлмэг тэнгэр төгөл” төслийг Гурванбулаг суманд хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. БНСУ-ын КВ банкны хөрөнгө оруулалттай “Цэлмэг тэнгэр төгөл” нэртэй төсөл манай аймагт хэрэгжиж ажлын явцтай танилцлаа.
Булган аймгийн Гурванбулаг суманд “Цэлмэг
тэнгэр төгөл” нэртэй төсөл хэрэгжиж нийт 100 га талбайг хашаажуулж, 2024 оны
намрын тарилтаар хайлаас 10000 ширхэг, чацаргана 5000 ширхэг нийт 15000 ширхэг
мод тарьсан байна.
Ажлын гүйцэтгэгчээр “Ногоон Ази” ТББ ажиллаж байна. Уг төсөл нь 5 жилийн хугацаатай хэрэгжихээр ажиллаж байна.
Булган аймгийн Гурванбулаг сум нь говь хангай хосолсон 268605 га газар нутагтай. Хөдөө аж ахуйн газар 229107 га, усан сан бүхий газар 32 га, тусгай хэрэгцээт газар 37190 га, суурин газар 1667 га бол ойн сан бүхий газар 6 га ажээ. Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. Жилд 150-300 мм хур тунадас унадаг ойн бүсийг хөгжүүлэх шаардлага бүхий сум юм.