“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-10-24 16:51:13

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийн чиглүүлэгч нь Монголын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан байсан юм. Харин:

  • Хэльмут Рудольф Кулитц /Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/
  • Г.Лхамсүрэн /“Ай Си Ти Групп” ХК-ийн Үүсгэн байгуулагч, захирал/
  • Х.Амаржаргал /"Рио Тинто Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
  • Лин Цао /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч/
  • Н.Сэргэлэн /Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлын орлогч/ нар илтгэл хэлэлцүүллээ.

Тогтвортой хөгжлийн амин сүнс нь олон улсын стандартад нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах бөгөөд энэ нь гаднын хөрөнгө оруулалтыг татах нэг үндэс болдгийг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байв.


"Рио Тинто Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал илтгэлдээ, "Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг олон улсын стандартад нийцүүлэхийг эрхэмлэдэг. Тухайлбал, Бизнесийн мэдээллийн төвийг санаачлан ажиллуулж эхэлсэн. Мөн хүүхдийн паркийг олон улсын стандартад нийцүүлэн ногоон технологиор тохижуулснаар тухайн бүсийн иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчинтой болгосон" хэмээн онцолж байлаа.



Холбоотой мэдээ